Дархан-Уул аймгийн прокурорын газраас “1 нас 2 сартай хүүхэдтэй хэрцгий харьцсан” цэцэрлэгчийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” цэцэрлэгчийн эрхлэгч Х.М нь тус цэцэрлэгт явж байсан бага насны хүүхдийг “бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.