Усны газар “Монгол Ураниум Ресурс”-т гаргаж өгсөн дүгнэлтээ эргэж харах уу
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд уран хайж явсан “Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрс олсон. Энэ нь Эрээн толгойн хүрэн нүүрсний орд юм. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрхүү ордыг ашиглаж эхэлсэн. Гэвч “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” гэсэн гомдол нутгийн иргэдээс гарсаар байгаа юм.
2023-12-01
Л.Энх-Амгалан: Сурагчдын амралтыг урагшлуулж магадгүй
Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхэлнэ. Гэхдээ амралтын хугацааг урагшлуулж энэ оны 12 сард амрааж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр буюу бүх нийтээр амрах баярын өдөр 29-нд тохионо. Энэ өдөр баасан гарагт таарч байгаа тул 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гараг хүртэл амарна гэсэн үг. Тэгээд дөрөвхөн хоног хичээллээд сурагчдын амралт залгуулах учир хөдөө орон нутгийн сурагчдад явдал чирэгдэл учрах тул сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас амрааж болох зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд үүрэг болгосон" гэлээ.
2023-12-01
“Өөхөө тушаая” аяныг Баянзүрх дүүрэгт зохион байгуулна
Аяныг санаачлагч Р.Батнасан “Бид энэ аяныг хоёр дахь жилдээ өрнүүлж буй. Нэг кг хаягдал өөхийг 400 төгрөгөөр тооцож авдаг. Манай улс 70 сая малтай. Үүнээс 15 сая мал нядлахад 20 мянган тонн өөх хаягдах тооцоолол бий. Цаашид үүнийг үндэсний аян болгон зарлах, орон нутгийн бүх хоршоогоор дамжуулж цуглуулах төлөвлөгөөтэй. Манайх 30 кг-аас дээш өөхийг дуудлагын дагуу хаягаар авдаг. Дэнжийн мянгад малын өөх буюу өөхөн тосыг хэрэгцээт бараагаар солилцох болон худалдаж авдаг цэгтэй” гэв.
2023-12-01
Эрүүл мэндийг дэмжих санг тав дахин “томруулна” гэв үү
Уг нь монгол иргэдээ гадаад руу явуулах бус, дотооддоо зардал чирэгдэл багатайгаар эмчлэх, цаашлаад өвчлөлийг бууруулах замаар эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг хөнгөлөх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл манай улс үүний эсрэг бодлогыг хуулийн түвшинд батлан хэрэгжүүлэхээр парламентаараа хэлэлцэж суугаа нь харамсалтай. Нөгөө талаар хулгай хэдийн нүүрлэсэн сангаа цэгцлээгүй байж эрх мэдлийг нь нэмж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэх ёсгүй.
2023-12-01
МиГ-29УБ загварын байлдааны сөнөөгч онгоц Буянт-Ухаад нислэг үйлдлээ
Байлдааны сөнөөгч онгоцны нисгэгчид хугацаат цэргийн алба хаагчдад нислэгийн талаарх мэдээлэл өгөхийн зэрэгцээ холбоочин дайчдын үүрэг оролцоог онцлон танилцуулсан нь тэдний албаны итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн өндөр ач холбогдол бүхий үйл ажиллагаа болж чадсан юм.
2023-11-30
Сургуульд 5673, цэцэрлэгт 1498 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байна
Монгол Улсад 2022-2023 оны хичээлийн жилийн статистикийн мэдээгээр ерөнхий боловсролын тусгай /хуучин нэршлээр/ 6 сургуульд 1,696 сурагч 577 багш ажилтан, тусгай 2 цэцэрлэгт 265 хүүхэд, 139 багш ажилтан ажиллаж байна. Харин Ерөнхий боловсролын 859 сургуульд 5673 хөгжлийн бэрхшээлтэй сурагч, 1,413 цэцэрлэгт 1498 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
2023-11-30
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилов
Эцэст нь Байнгын хорооны саналаар “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь нь дэмжлээ.
2023-11-30
Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвд хийсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвд бий болгосон дэд бүтцийг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах, эдийн засгийн эргэлт, бизнес болон соёлын орчин бий болгох, зөв төлөвлөлттэй суурьшлын бүс байгуулах зэрэг боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус үйл ажиллагаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах чиг үүрэг бүхий байгууллага, төслийн нэгжүүд болон олон улсын байгууллагууд оролцов.
2023-11-30
Ойн салбарт хиймэл оюун ухаанд суурилсан программ нэвтрүүлэх нь
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, БОАЖЯ, Ойн газар зэрэг байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан “EarthRanger” программыг хортон шавж устгах ажлын үр дүнг нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд ашиглахаар хамтран хөгжүүлж байна. Энэ нь тухайн газар нутгийг хамгаалахад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, хуваалцах, дүн шинжилгээ хийх чадвартай, хиймэл оюун ухаанд суурилсан систем аж. Дээрх байгууллагууд үүнийг боловсронгуй болгож, ойн хөнөөлт шавжийн тархалт, өвчний судалгаа, тэмцлийн ажлыг цаг тухай бүрд дамжуулдаг, үр дүнг нь нэгтгэж, хяналт шинжилгээ хийдэг болгохоор зорьж байгаа гэнэ.
2023-11-30
Төмөр бетон гүүрүүдийг засварлахад 4.2 сая ам.доллар зарцуулна
Монгол Улс, Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар Дундговь, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Баянонгор, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн хамгийн их эвдрэлтэй нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажлыг 77 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл санаачилжээ.
2023-11-30