Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын байрлалд МиГ-29УБ загварын байлдааны сөнөөгч онгоцны нислэг үйлдлээ. Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Хайрцаг нислэг” хийх сургалт, дадлагын нислэгийн үйл явцыг нээлттэй байдлаар явуулж Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа шинэхэн байлдагч нарыг байлдааны сөнөөгч онгоцны нислэгийг ойроос үзэх боломж олгосон юм.
Байлдааны сөнөөгч онгоцны нисгэгчид хугацаат цэргийн алба хаагчдад нислэгийн талаарх мэдээлэл өгөхийн зэрэгцээ холбоочин дайчдын үүрэг оролцоог онцлон танилцуулсан нь тэдний албаны итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн өндөр ач холбогдол бүхий үйл ажиллагаа болж чадсан юм.
Нислэгийн сургалт, дадлагын үйл явцтай танилцсан байлдагч нар энэхүү боломжийг олгосон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлэн, урам зориг дүүрэн өрнүүн сэтгэгдэлтэйгээр олон улсын нисэх зурвас дээрээс жагсаалын дуугаа цуурайтуулан хуаранлуугаа хөдөлгөөн үйлдлээ.