Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг анги, салбаруудад сурталчлах хүрээнд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий болон Сагсай суманд ажиллаа.
2024-01-30
Архангайн Ихтамир сумд гурван удаа газар хөдөллөө
Архангай аймгийн Ихтамир сумд энэ сарын 26-наас эхлэн гурван удаа газар хөдөллөө. Сүүлийн тохиолдол нь өчигдөр 05.27 цагт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүч 3.5 магнитуд байжээ. Үүнээс өмнөх хоёр тохиолдол нь илүү хүчтэй буюу 4.3, 4.4 магнитуд байсан аж. Тодруулбал, дээрх байршилд энэ сарын 26-ны 08.12, 23.15 цагт газар хөдөлсөн. Тухайн үед чичирхийлэл нь ойр орчимд нь оршин суудаг иргэд болон нийслэлийн зарим хэсэгт ч мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ
2024-01-30
Гадаад иргэний визний зөвшөөрлийг цахимаар авч эхэллээ
Гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн визний зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор боллоо.
2024-01-30
Гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртжээ
“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023”-ын дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагынхан хамтран үндэсний хэмжээнд, түүврийн аргаар уг судалгааг хийжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийсэн уг судалгаанд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 13-17 насныхныг хамруулсан байна. Судалгаанд оролцсон дөрвөн хүүхэд тутмын нэг нь сургуулийн орчин аюултай хэмээн дүгнэсэн гэнэ
2024-01-30
Хувьсаж буй боловсролын тэргүүлэх чиглэл нь цахим шилжилт байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо “WORLD DIGITAL EDUCATION CONFERENCE 2024” олон улсын хурал эхэллээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.
2024-01-30
Идэш тэжээлээр хомсодсон амьтад суурьшлын бүс бараадаж байна
Өвөлжилт хүндэрч, идэш тэжээл хомсодсоны улмаас зэрлэг амьтад хотын суурьшлын бүсэд орж ирэх нь элбэгшсэнийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Өдгөө Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг байршиж байгаа гэнэ. Дээрх газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт идээшин, нутаглаж байгаа амьтдыг тогтмол хянаж, ажиглалт, мониторинг хийн, биотехникийн арга хэмжээ тогтмол зохион байгуулж буй аж. Амьтдыг өөрийн зөнгөөрөө нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх хүртэл үргээхгүй, хэт ойртохгүй, айлгаж цочоохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг байгаль орчны мэргэжилтнүүд алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд анхааруулав
2024-01-30
Нисэхийн чиглэлийн боловсон хүчнийг Хятадад бэлтгэнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөн нар 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзаж, нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024-01-30
Усны газрын мэргэжилтэн Ш.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Ганзоригт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар тус газрын орон тооны дээд хязгаарыг 38 хүнээр тогтоож, бүрэлдэхүүнийг харьяа яамны боловсон хүчнээс бүрдүүлэх, урсгал зардалд шаардагдах 601.3 сая төгрөгийг шийдвэрлэж байсан
2024-01-30
Зөрчил шалган шийдвэрлэхдээ хүний эрхийг хангаж ажиллахыг зөвлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх нэгж, эрх бүхий алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, хүний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд анхаарах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах бодлого, чиглэл зэрэг асуудлыг хэлэлцэх зорилготой сургалт, зөвлөгөөн нэгдүгээр сарын 29-30-ны хооронд зохион байгуулагджээ.
2024-01-30
Нарсны шилмүүсээр 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
Хими, химийн технологийн хүрээлэн мод бэлтгэлийн хаягдлаас гарч байгаа нарсны шилмүүсийг боловсруулж, ямар ч хаягдалгүйгээр олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Хаягдал шилмүүснээс дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргажээ.
2024-01-30
Өнөөдөр -19 градус хүйтэн байна
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-30
Өсвөр насны хүүхдийн биеийг гадаадын иргэнд үнэлүүлжээ
нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэг гарчээ.
2024-01-29