Олон нийтийн цахим орчинд энэ оны нэгдүгээр сарын 28- ны өдөр тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 маркийн том оврын ачааны автомашины жолооч нь:
-Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй;
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан
Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнийг саатуулсан;
Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг тус тус зөрчсөн үндэслэл тогтоогдсон.
Дээрх зөрчилд Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10 000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150 000 төгрөгөөр зөрчил тус бүрд шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино уу.