Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 453 дугаар тогтоолын дагуу ашигт малтмал тээвэрлэлттэй холбоотой гэрээг Гааль, татварын нэгдсэн удирдлага, хяналтын системд бүртгэсэн тохиолдолд экспортод гаргах арга хэмжээг 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлнэ. Иймд ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нарыг цахим төлбөрийн баримтын системд тээврийн гэрээгээ тус хугацаанаас өмнө илгээж, тулган баталгаажуулалт хийлгэсэн байхыг анхааруулав.