Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Биндэр, Хулст нуур, Улз голын усны түвшин нэмэгджээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Хулст нуурыг Хар ямаатын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид нутгийн иргэдтэй хамтран хашиж, хамгаалснаар сүүлийн гурван жилд усны түвшин нь эрс дээшилж, олон зүйлийн нүүдлийн шувуу өндөглөн зусдаг газар болжээ. Мөн тус аймгийн Бат ширээт сумын иргэд Биндэр нуурыг хүн, малын хөлөөс хамгаалах зорилгоор хашаалснаар зэгс, шагшуурга нь сэргэн ургаж, усны түвшин нь нэмэгдсэн байна. Ойр орчмынх нь газрыг хамгаалснаар эл нуурт 2020-2023 онд жил бүр хоёр хос цэн тогоруу үүрлэж, бүл нэмснийг мэргэжилтнүүд хэлэв
2024-02-05

12 настай охиныг хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар гэрээсээ гарч, бусдад алагдсан 12 настай охины хэрэг 2023 оны аравдугаар сард гарсан.
2024-02-05

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсан иргэдийн учруулсан хохирлыг нөхөн төлүүлжээ

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлжээ.
2024-02-05

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина

Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Гэтэл тухайн байршилд 40 мянга орчим иргэн оршин суудаг. Иймд газар чөлөөлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар ажиллаж байгаа юм.
2024-02-05

МИАТ-т 15 жил монополчилсон “Нүхт тур” ХХК-ийнхан зууралдсаар буйн учир юу вэ

Засгийн газраас тавьсан Монголд зочлох жил буюу “Go Mongolia” зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд гадаадын зочидтой нүүр тулах байгууллага бол үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК. Төр засгаас тавьж буй зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тус компанийнхан тийзийнхээ үнийг хямдруулж, гадаадаас агаарын шинэ хөлөг авах, үйлчлүүлэгчдэдээ чанартай, аюулгүй хоол, хүнсээр үйлчлэх зэргээр үйл ажиллагаандаа шинэчлэл хийсээр байгаа юм. Гэвч төрийн өмчит тус компанид олон жил “бугшсан” шимэгчлэгчид элдэв саад тотгор учруулсаар иржээ. Үүний хамгийн тод жишээ нь “Нүхт тур” гэх нэртэй, агаарын хөлгийн зорчигчдод олгодог хоолыг нийлүүлж байсан аж ахуйн нэгжийнхний явуулга, хатгаасаар өрнөж байгаа үйл явдлууд гэхэд хилсдэхгүй. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе
2024-02-05

2023 онд авлига, албан тушаалын 329 хэргийг шүүхээр шийдвэрлүүлэв

Хахууль өгөх 65 хэрэгт 160 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцүүлж
2024-02-05

Мөрдөн шалгах ажиллагаанд 816 хэрэг шалгагдаж байна

“А” нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас
2024-02-05

Ховд аймгийн Чандмань сумд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

19 километрийн зайд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 05-ны өдрийн
2024-02-05

Газнаас гал алдсаныг аюулгүй болголоо

Иргэдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдалтай холбоотой ахуйн газ дэлбэрэх, гал гарах, улмаар иргэд эрүүл мэнд
2024-02-05

Хавдрын өвчлөл 96 хувиар нэмэгдэхэд бид бэлэн үү

Дөнгөж 30 настай, залуухан, сайхан бүсгүй хорт хавдар хэмээх аюулт өвчинтэй нүүр тулсан тухайгаа цахим орчинд хуваалцсан нь олон нийтэд нэгийг бодогдуулсан нь саяхан. Тэрбээр “Хүн эхлээд өөрийгөө л хайрлаарай, жаахан бааштай байхад гэмгүй юм байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа заавал хамрагдаарай” хэмээн чин сэтгэлээсээ захиж, анхааруулж хэлснийг энд дахин сануулахад илүүдэхгүй биз. “Тэрсхэн хоёр охиноо орхиод би яаж явах билээ, ядаж нэг жилийн өмнө мэдсэн бол ингэж хожуу шатандаа орохгүй ч байсан юм бил үү” хэмээн харамсал тээсэн түүний яриа олон хүнд ухаарал өгсөн болов уу.
2024-02-05

Иргэн: Нас барсан аавыг маань Монгол Улсад огт байгаагүй мэтээр хассан байна

Одоогийн байдлаар бид нар "харь гариг"-ийн хүний төрсөн хүүхэд
2024-02-05

 21 аймгийн 250 сумд өвөлжилт хүндэрчээ

Улсын хэмжээнд 21 аймгийн 250 сумд зуд болж, өвөлжилт хүндэрснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Зудад өртсөн сумын тоо өнгөрсөн сард 160 гаруй байснаа ийнхүү нэмэгдээд буй юм. Тэр дундаа 14 аймгийн 47 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэжээ. Цас нягтран хатуурч, эсвэл дутуу хайлан, мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болохыг ийнхүү тодорхойлдог аж. Үүний улмаас малын хөлийн арьс зулгарч, өвөлжөө, бууц хөлдөх зэрэг асуудал тулгардаг гэнэ. Ялангуяа Сүхбаатарт өвөлжилт хамгийн хүнд бөгөөд13 сум буюу аймгийн нутаг дэвсгэр нь бүхэлдээ шилэн зудад өртөөд буй юм байна. Бусад аймаг, сумд цагаан зуд нүүрлэж, цас их орсны улмаас өвөлжилт хүндэрчээ.
2024-02-05

 Газар чөлөөлөлт, нөхөн төлбөрийн дөнгөтэй “Шинэ Хархорум”

Үүнтэй холбоотой тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын дундуур хэлэлцэн баталсан бөгөөд нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг нарийвчлан гаргаж, газрыг нь шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг шийдэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Үндсэндээ Орхоны хөндийд хот байгуулах газраа сонгож, баталгаажуулаад буй гэсэн үг. Харин одоо энэ хэсэг дэх газар ашиглалтын давхцлыг арилгах, чөлөөлөх хамгийн адармаатай, чирэгдэлтэй ажил эхэлж байна.
2024-02-05

Гурван хүүхэд тээвэрлэсэн машин сураггүй болсныг олжээ

Насанд хүрээгүй гурван хүүхэд тээвэрлэсэн машин сураггүй болжээ. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 2024 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авчээ. 
2024-02-05

Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (CIDCA)-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, мэдээлэх системийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах, бореаль буюу тайгын ойн гал түймрийг унтраах анхан шатны нэгжүүдийг чадавхжуулах ажлуудыг хийх нь.
2024-02-05

“Сос медика”-д давуу байдал олгосон ҮИТ-ийн даргын гомдлыг хэлэлцэхгүй

С.Соронзонболд 2022 оны нэгдүгээр сарын 14-нд ҮИТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гарган өгч, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ. 
2024-02-05

ИНЕГ-ын дарга нарын хэргийг давж заалдах шатны шүүх цагаатгав 

Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд буруутгагдсан. Нэр дурдсан гурван шүүгч давж заалдах гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж, Л.Бямбасүрэнгийн үйлдлийг ч цагаатгасан байна.
2024-02-05

ЦУОШГ: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн
2024-02-04