Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өмнөговь аймгаас 2024 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлалаа

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.
2024-02-22

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын худалдан авах ажиллагаанд шалгалт хийв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Биеийн тамир, спортын улсын хороо, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны худалдан авах ажиллагаанд хамаарах мэдээллүүдэд дүн шинжилгээ хийв.
2024-02-22

Завхан аймгийн хэмжээнд 45 мянган толгой мал хорогджээ

Энэ сарын 11-16-нд өдөр шөнийн температурын зөрүүгээс шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн үе үүсэж Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн зуд үүсэж, 45 мянга гаруй мал хорогджээ.
2024-02-22

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн.
2024-02-22

Чингис хаан цэргийн урлагийг шинэ түвшинд гаргаж, дэлхийд дэг журам тогтоосон гэв

Бригадын генерал, доктор, дэд профессор Ч.Сосорбарам Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗХЖШ, Чингис хаан Үндэсний музейн дэмжлэгээр “Чингис хааны геополитик” судалгааны бүтээлээ сайжруулан шинэчилж, танилцууллаа.
2024-02-22

Хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцална

Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан.
2024-02-22

‘’Шанти Праяс IV” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль эхэллээ

Мөн түүнчлэн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний сургалтыг штабын сургалт,
2024-02-22

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэж байна

Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн XI чуулган “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бататган, олон хямралын үед ядуурлыг арилгах нь: Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, шинэлэг шийдлүүдийг үр дүнтэй хүргэхүй” сэдвийн дор хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд  Бангкок хотноо болж байна.
2024-02-22

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл боловсруулах шинжээчдийн ажлын хэсгийн XV хэлэлцээг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
2024-02-22

УПЕГ: “Нүүрсний” хэрэгт холбогдсон 66 хүний хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна

Одоо УИХ-ын гишүүн Б.Э, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Э, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох 2 эрүүгийн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бол 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2024-02-22

БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Солонгос улсын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгтэй тохиролцлоо.
2024-02-22

НҮБ-ын Хүүхдийн сангаас 38 600 хүүхдэд амин дэмийн багц хүргүүлжээ

НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад өртсөн нутгуудад амьдарч буй 38 600 хүүхдэд аминдэмийн багц хүргүүлжээ. Үүнд аминдэмээс гадна хүүхдэд шаардлагатай эм, эрүүл ахуйн хэрэгслүүдийг багтаасан байна. Зуд болох үед хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, түүнээс улбаалсан өвчин эмгэгт өртөх эрсдэл ихэсдэг тул ийнхүү тусламж үзүүлж буй гэнэ
2024-02-22

Цахим орчны хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцжээ

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан албаны хүмүүс болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд батлагдсан удирдамжийн хүрээнд ажиллалаа.
2024-02-22

Сураггүй болоод тав хоносон иргэнийг хоёр дахь өдрөө хайв

Цаг агаарын хүндрэлийн улмаас иргэд төөрөх, осгох, осол аваарт өртөх, цасан нурангид дарагдах зэргээр амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёр малчин уулын цасан нурангид дарагдсанаас нэг нь нас барсан тохиолдол 12-нд болсон. Аврагчид түүний цогцсыг таван өдрийн дараа олсон юм. Үүнээс тав хоногийн дараа Ховд аймгийн Алтай сумд нэгэн малчин эмэгтэй цасан шуурганд төөрснөөс осгож амиа алдсан. Тэгвэл орон нутгийн онцгой байдлын алба хаагчид төөрч, сураггүй болсон нэгэн иргэнийг эрэх ажиллагааг өчигдөр дахин эхлүүлж, хоёр дахь өдрөө хайлаа
2024-02-22

Сургуулийн гал тогоо засварлах тендер шалгаруулахдаа хахууль авсан уу

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн гал тогоог засаж, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангахын тулд орон нутгийн албан тушаалтнууд нь хахууль авсан хэрэгт холбогджээ. Тус сумын ЗДТГ-аас Тендерийн үнэлгээний хороо байгуулж, ажлын хэсгийн даргаар нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.Бүрэнжаргал, гишүүнээр Соёлын төвийн эрхлэгч З.Задгай, сургуулийн нийгмийн ажилтан Ц.Мөнхжаргал, цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Батзул нар томилогдсон гэнэ. Улмаар энэ хүмүүсийн багтсан Тендерийн үнэлгээний хорооныхон сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засвар хийх 35, сумын төвийн зам засвар, гэрэлтүүлэг засварлах 60 сая төгрөгийн өртөгтэй хоёр ч сонгон шалгаруулалт явуулсан аж
2024-02-22

Сүхбаатар аймагт 713 мянган толгой мал хорогджээ

Сүхбаатар аймаг 3.8 сая малтайгаас энэ өвөл дунджаар 713 мянган мал хорогдсон талаарх мэдээллийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрындарга Т.Ган-Очир мэдээллээ.
2024-02-22

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор төлөвлөгөө боловсруулж байна

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийн техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2024-02-22