Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийн техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Үүнд:
- Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл ажлын мастер төлөвлөгөө
- Сэлбэ сэргэлт төслийн танилцуулга
- Хот байгуулалт болон газар төлөвлөлт зэргийг хэлэлцүүлжээ.
Хэлэлцүүлэгт Усны газрын дарга З.Батбаяр; Нидерландын Вант Улсын Эдийн засаг, уур амьсгалын бодлогын яамны харьяа Аж ахуйн нэгжийн агентлагийн үерийн менежмент хариуцсан мэргэжилтэн Айссэ Вижма; ГУББГ-ын Захиргааны хэлтсийн дарга З.Бямбажав, ерөнхий инженер С.Батсайхан; Престиж инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг; Сэлбэ сэргэлт төслийн нэгжийн дарга Б.Ганболд; Хот байгуулалт, Хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа; Нийслэлийн Замын хөгжлийн газрын арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар; Усны газар, Туул голын сав газрын захиргааны албан хаагчид оролцлоо.