Сүхбаатар аймаг 3.8 сая малтайгаас энэ өвөл дунджаар 713 мянган мал хорогдсон талаарх мэдээллийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрындарга Т.Ган-Очир мэдээллээ. Тус аймгийн нийт нутгаар цас ихтэй, малын хорогдол өндөр, өвөлжилт хүнд, малчид зутруу байна. Ялунгуяа Сүхбаатар сумын 170, Баяндэлгэр сумын 105, Баруун-Урт сумын 130 мянган толгой мал хорогджээ.
Тус аймгийн 13 сум мөсөн зудтай, гуу жалгатай хэсгээрээ 40-90 см зузаан цастай, мал бэлчээх, идээшүүлэх боломжгүй, зам, даваа хаагдсан байна. Өнгөрөгч арваннэгдүгээр сараас хойш 40 гаруй удаагийн цас орж, цаг агаар тогтворгүй байгаа нь мал хоргодох шалтгаан болж буй. Хэдий өвс, тэжээлээр хангасан ч хэт хүйтэн салхи, цасан шуурга малчдыг хөл алдуулж байна.