Юнивишн ХХК хууль бусаар нэмсэн төлбөрөө хэрэглэгчдэд буцааж олгохоор болжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, ӨЗЗЗСГ-ын дарга Ч.Однасан, ХЭХЗСГ-ын дарга Ц.Тэрбиш нар өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын дарга Д.Ариунболд, ахлах мэргэжилтэн н.Ганбат нартай уулзаж Юнивишн ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуудлаар ярилцаж тодруулга авлаа.
2023-01-04
Эрх зүйн орчныг сайжруулснаар мал хулгайлах гэмт хэргийг бууруулах боломжтой
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран орон нутгийн хэмжээнд 2018-2022 онд үйлдэгдсэн Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх арга зам, эрх зүйн орчинг мэргэжлийн судалгааны багтай хамтран судалж, нэгдсэн тайлан боловсруулан гаргажээ.
2023-01-04
ТЕГ-ын байцаагч асан Э-д авлигын хэргээр яллах дүгнэлт үйлдлээ
Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор өөртөө нэр бүхий компанийн захирал Ү-д давуу байдал бий болгож, хуурамч баримт бичгүүдийг үндэслэн 2019, 2020 онуудад нийт 378,140 ширхэг онцгой албан татварын тэмдгийг олгосон гэнэ.
2023-01-02