“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьсон 30 хоногийн хугацаа дуусаж буйтай холбоотойгоор тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх санал уржигдар НПГ-аас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, түүнээсгаднадээрх компанийн шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны дарга С.Энхтөр, “Сагсайс редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах шаардлагатай гэж мөрдөгч, прокурорууд үзсэн байна. Б.Ганхуягийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан төрсөн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтөр, С.Энхтүвшин, “Саран инж девелопмент” компанийн захирал О.Дагвадорж нартдавуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт буруутгаад буй билээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ганхуяг, С.Энхтөр, С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж өчигдөр гаргалаа.
Тэгвэл “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас зарласан 17 хүний дунд “Эрхэт Монгол” группийн захирал, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр бий. Түүний холбогдсон үйлдлийг нягтлах ажлын хүрээнд УИХ-ын дэд дарга асан, Хөдөлмөр, нийгмиййн хамгааллын сайд Т.Аюурсайханыг шалгаж эхэлсэн байна. Т.Аюурсайхан хэрхэн холбогдож байгаа талаар бид дэлгэрүүлэн хүргэх болно.