Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь өнгөрсөн сарын 26-30-ны өдрүүдэд албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай үйлчилгээний талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд холбогдох ажиллагааг хийжээ. Ажиллагааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг байгууллагад хийсэн байна.
Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Баян-Өлгий, Увс аймгийн ИТХ-ын ёс зүйн дүрмийн төслийг хянаж санал өгсөн аж
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан