Авлигатай тэмцэх газрынхан 2022 оны арванхоёрдугаар сарын 26-30-ны өдөр 36 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.
Нийт өргөдөлийн 66.7 хувь хүний нөөц, томилгоотой холбоотой авлигын гэмт хэргийн мэдээлэл байсан гэнэ. Үүнтэй холбогдуулан АТГ-ынхан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд хийх дүн шинжилгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 179 дуудлага хүлээн авчээ.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан