Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар Аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т 01.01-ний өдрийн 11.00 цагийн орчим иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18.50 цагт хүлээн авсан. Тухайн 2 иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн 2 иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /37 настай, эрэгтэй/ өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай 01.02-ны өдрийн 00.01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгсэн бөгөөд иргэн Э.Одбаяр /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгжээ.
Бэлтгэсэн:Б.Мөнхсайхан