Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран орон нутгийн хэмжээнд 2018-2022 онд үйлдэгдсэн Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх арга зам, эрх зүйн орчинг мэргэжлийн судалгааны багтай хамтран судалж, нэгдсэн тайлан боловсруулан гаргажээ.
Судалгаагаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь хууль, эрх зүйн зохицуулалт болоод малчдын үүрэг хариуцлага сул байдал, мөн мөрдөх байгууллагын үйл ажиллагааны хүртээмж дутмаг байдалтай холбоотой байгаа нь тогтоогдсон байна.
Аймгийн прокурорын газраас дээрх судалгааны дүнг Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд болон иргэдэд танилцуулж, цаашид хийх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар санал, зөвлөмжийг боловсруулан энэ оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр болжээ.
Сүүлийн 5 жилд Дорнод аймгийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 184 шүүгдэгчид холбогдох 96 мал хулгайлах гэмт хэргийг шийдвэрлэсэн байна.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан