Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

“Дугуйтай гэр бүлийн өдөрлөг”-тэй 

Унадаг дугуй нь хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй, эрүүл мэнд, эдийн засагт ашигтай тээврийн хэрэгсэлд тооцогддог. Тиймээс хүн ам олон, хөдөлгөөний ачаалал ихтэй улс орнуудад үүнийг нийтийн хэрэглээ болгосон жишиг цөөнгүй. “Дугуйтай гэр бүлийн өдөрлөг”-ийн гол зорилго нь энэ ач холбогдлыг сурталчлах замаар дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх аж. Уг арга хэмжээг 12.00-16.00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Дугуйн талбайд зохион байгуулна. 
2023-09-08

СЭМҮТ: Эмч, мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэж байна

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд "Сэтгэц, мэдрэл болон донтолтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ" сэдэвт сургалтыг энэ сарын 5-8-нд Баянгол дүүргийн ЭМТ-д зохион байгуулж байна.
2023-09-08

Он гарснаас хойш 15 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүллээ

Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 15 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг нь Баян-Өлгий аймагт, 13-ыг нь Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 361-т хүрсэн бөгөөд тэднээс 51 нь нас баржээ. Манайд илрүүлсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан халдвар юм байна.
2023-09-08

Спортын 19 төрлийн үйл ажиллагаа явуулах “Президент спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

“Президент спорт цогцолбор” төслийн Техник, эдийн засгийн үндэслэл болон шаардлагатай суурь судалгаа, зураг төсөл боловсруулах ажлыг Барилга, хот байгуулалтын яам Хятад Улсын “Тонг Жи Их Сургуулийн Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн”-ийн багтай хамтран гүйцэтгээд байна.
2023-09-07

Хавдрын мэс засалд шинэ технологи нэвтрүүлнэ

Өндөр технологи бүхий энэхүү төхөөрөмж нь нээлттэй хагалгааны үед хорт хавдрын хэмжээ, хязгаарыг оновчтой тодорхойлсноор хавдрыг бүрэн авах
2023-09-06

Төрөлхийн майга тавхайн согогийн үзлэгийг Хонконгийн эмч нартай хамтран хийлээ

  Хонконгийн “Peninsula”, “Tengo Hong Kong” болон Монголын “Нийслэл ротари” клубээс хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн үеийн эмчилгээ, сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийн сургалтыг зохион байгууллаа.
2023-09-04

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа 

Амьсгалын замын халдвараас сэргийлэх хамгийн оновчтой энгийн арга нь амны хаалт зүүх болон гарын ариун цэвэр сахих” гэж ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан онцлов. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийн гурав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт гэнэ. Өдгөө томуугийн вирус тархаагүй, харин томуу төст өвчин риновирусээр өвчилсөн тохиолдол цөөнгүй гарчээ. “Ковид-19”-ийн тухайд долоо хоногт дунджаар 6-10 тохиолдол бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. 
2023-09-04

ЭХЭМҮТ-өөс олон жил ажилласан ажилчдадаа гэр бэлэглэжээ

“Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдаа урамшууллаа.
2023-09-01

 Жирэмсэн эмэгтэй, хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй 

Улмаар эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог боловсронгуй болгохыг салбарын сайдад даалгасан байна. Ингэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхдээс 13А маягт шаардахгүй гэнэ. Мөн эмнэлгийн байгууллагаас үргэлжлэх шатны хяналтынд автан үзлэгт орох шаардлагатай иргэд болон эмнэлэг дотроо бусад кабинет, тасгаар үйлчлүүлэхэд дээрх маягтыг шаардахгүйгээр зохицуулах юм байна. 
2023-08-31

"Тэргэнцэртэй марафон" багийнхан Улаанбаатарт ирлээ

"Тэргэнцэртэй марафон" багийнхан Улаанбаатар хотод ирлээ. Тодруулбал, Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" аялал хийж байна.
2023-08-30

Артери-венийн аргаар биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх эмчилгээг амжилттай хийжээ

Цочмог явцтай миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл нь богино хугацаанд зүрхний шок үүсэх, хэм алдагдах, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орох, гэнэт нас барах зэрэг амь насыг туйлын аюултай байдалд хүргэдэг эмгэгүүдийн нэг бөгөөд энэ үед зүрхний хэвийн үйл ажиллагааг яаралтай сэргээх зорилгоор зүрх, амьсгалын механик дэмжлэг эмчилгээ зайлшгүй шаардлагатай болдог. 
2023-08-30

Хүүхдийн дэлгэцийн донтолт томчуудаас хамаардаг

Бага насны хүүхдийг дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамаарлаас урьдчилан сэргийлж, зөв дадалд хэвшүүлэх, хор уршгийн талаар хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад ойлгуулахад хэрэгтэй зөвлөмж, мэдээллийг СЭМҮТ-ийн сэтгэл заслын Их эмч Б.Насанбурмаагаас тодрууллаа.
2023-08-30

Эрүүл мэндийг дэмжих сангийн “эрэмдэг” төслүүд 

Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг эрх мэдэлтнүүд гарын салаагаар урсгасан олон жишээг бид мэднэ. Тэдгээрийн нэг Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-гийн хөрөнгийг ч үр дүнгүй “цацсаар” ирсэн жишээ цөөнгүй байна. Эл сангийн хөрөнгийг уг нь нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах журамтай. Ингэснээрээ иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааг дэмжих ёстой юм билээ. Гэвч амжилт олоогүй, эхлүүлсэн ч эцсийн үр дүн нь гараагүй “эрэмдэг” төслүүд өчнөөн байна. 
2023-08-30

Монгол Улсад 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2022 онд 13 мянга гаруй үр хөндөлт бүртгэгджээ. Энэ нь 8 жилийн өмнөхтэй харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлт юм. Үр хөндөлтийг насны хувьд авч үзвэл, 30-34 насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн түвшин хамгийн өндөр буюу 26.4 хувьтай байна. Бүсээр нь харвал үр хөндөлтийн түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 
2023-08-29

Эрт илрүүлгээр хавдрын таван тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 тушаалыг хэрэгжүүлж алслагдсан аймаг, орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19-27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллажээ.
2023-08-29

 “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хөгжлийн төв байгуулъя” 

 Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ганц ч ажил эхлүүлээгүйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн нэг болох Хүүхдийн төлөө санд өнөөдрийн байдлаар 11 орчим тэрбум төгрөгийн хандив цуглажээ. Үүнээс 106 сая төгрөгийг олон улс, тив дэлхийн тэмцээн, уралдаанд амжилт гаргасан 45 хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулсан гэх мэдээллийг “Шилэн данс”-наас харж болно. Бусдаар бол хүүхэд багачуудын хөгжлийг дэмжсэн ээлтэй, эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажилд нэгч төгрөг зарцуулсангүй. 
2023-08-29

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнгээр эхний гуравт жагсаж байна

Эмчилгээний үр дүнгийн үзүүлэлт гэдэгт бүх амьд донор нь энх тунх байгаа болон элэг шилжүүлэнсуулгуулсанхүмүүс хэдэн жил амьдарч буйг нь харгалзан үздэг юм байна. Мөн тэдний амьдралын чанарыг авч үздэг гэнэ. Манай улсад өдгөө Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багийнхан дээрх мэс заслыг хийж буй юм. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг нь ДЭМБ-ын харьяа байгууллага аж. 
2023-08-28

"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2023"-д 9 орны тамирчид бүртгүүлжээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран наймдугаар сарын 25-27-нд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2023"-ыг зохион байгуулж байна.
2023-08-25