“Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдаа урамшууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Дутуу тээлт судлалын тасгийн эх баригч М.Оюунтөгс, Аж ахуйн хэсгийн үйлчлэгч Д.Оюунзул, дэмжих үйлчилгээний албаны Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн шил угаагч Ц.Мөнхсайхан нарт өргөө цагаан гэр хүлээлгэн өглөө.