Монгол Улсад амьд донороос элэг шилжүүлэн суулгасан үзүүлэлт буюу эмчилгээний үр дүнгээр дэлхийд эхний гуравт үнэлэгдэж байгаа тухай Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн тайланд дурджээ. Тус байгууллага энэ төрлийн эмчилгээ хийдэг улс орнуудын илгээсэн мэдээллийг хянаж нягтлаад, жагсаалт гаргадаг юм байна. Эмчилгээний үр дүнгийн үзүүлэлт гэдэгт бүх амьд донор нь энх тунх байгаа болон элэг шилжүүлэнсуулгуулсанхүмүүс хэдэн жил амьдарч буйг нь харгалзан үздэг юм байна. Мөн тэдний амьдралын чанарыг авч үздэг гэнэ. Манай улсад өдгөө Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багийнхан дээрх мэс заслыг хийж буй юм. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг нь ДЭМБ-ын харьяа байгууллага аж.