"Тэргэнцэртэй марафон" багийнхан Улаанбаатар хотод ирлээ. Тодруулбал, Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" аялал хийж байна.
Аялалын багынхан энэ сарын 10-ны өдөр Дорнод аймгаас гарсан бөгөөд 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өнөөдөр ирсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон тус газрын мэргэжилтнүүд угтан авч, санал сэтгэгдлийн сонслоо.
Энэ арга хэмжээ нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, нийтийн бие тамирыг залуу үе, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, монгол хүний бие бялдар, сэтгэлзүйн тэвчээрийг харуулсан, бусад хүмүүст үлгэр дуурайлал болсон, шийдвэр гаргагчид, олон түмний анхаарлыг хөгжлийн бэрхшээлийн салбарын зүг хандуулж чадсан зэрэг олон талын ач холбогдолтой ажил болж байна.