Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдэж шинжилгээгээр батлагдсан.
Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын найман хүнийг олж тогтоон PCR шинжилгээ хийлээ.
Шинжилгээний эцсийн хариу бүгд "СӨРӨГ" гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж постуудыг татан буулган хөдөлгөөнийг хэвийн болгосныг мэдэгдье.
Тарваган тахлын халдвар авсан иргэн О-ийн биеийн байдал хэвийн. БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийж байна.
Ойрын хавьтлын иргэдийг зургаан хоног гэрийн тусгаарлалтад байлгахаар боллоо.