БОАЖЯ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран ирэх ням гарагт өдөрлөг зохион байгуулах гэж байна. Дугуй унах хүсэлтэй, энэ төрлийн унааг байнгын хэрэглээгээ болгохыг зорьдог хүмүүс “Дугуйтай гэр бүлийн өдөрлөг”-торолцсоноор мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авч, арга техникээс нь суралцах боломжтой гэнэ.
Унадаг дугуй нь хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй, эрүүл мэнд, эдийн засагт ашигтай тээврийн хэрэгсэлд тооцогддог. Тиймээс хүн ам олон, хөдөлгөөний ачаалал ихтэй улс орнуудад үүнийг нийтийн хэрэглээ болгосон жишиг цөөнгүй. “Дугуйтай гэр бүлийн өдөрлөг”-ийн гол зорилго нь энэ ач холбогдлыг сурталчлах замаар дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх аж. Уг арга хэмжээг 12.00-16.00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Дугуйн талбайд зохион байгуулна.
Бэлтгэсэн: Н.Мишээл