Дарханд байшин шатсаны улмаас ноцтой түлэгдэж ирсэн бага насны хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч байна
2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Эрхэт өртөөн дээр гурван айлын байшин, 1 дэлгүүрийн хамт шатсаны улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тус хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд өдгөө тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд хэвтүүлэн эмчилж байна.
2023-12-21
Энэ онд 3000 гаруй иргэн угаарын хийд хорджээ
Аль ч түвшинд байсан угаарын хий мэдрэгчийн чимээнд сэрдэг. Энэ он гарснаас хойш угаарын хийд хордсон иргэдийн 30-40 хувь нь хий мэдрэгчээ унтраасан байсан. Угаарын хийд хордсон тохиолдолд үүсгэгчээс холдож, цэвэр агаарт гарах нь чухал. Мөн халуун, бүлээн ус сайн ууж, цусны эргэлтээ сайжруулан, хордлогыг гадагшлуулах хэрэгтэй” гэв. Хүнд хэлбэрийн хордлогын үед тухайн иргэнд яаралтай хиймэл амьсгаа болон зүрхний гадна иллэг хийх хэрэгтэй аж. Түүнчлэн яаралтай түргэн тусламж дуудах нь чухал юм.
2023-12-21
Ханиад хүндэрч, хүүхдүүд эмнэлэгт багтахгүй болох нь
Хүүхдүүдийн хувьд өвчлөлийн хурц үе нь 5-7 хоногт дарагдчихаад, эмнэлгээс гардаг. Гэсэн ч буцаад ирэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа үргэлжлүүлээд таван хоногийн хугацаанд эмчийн бичсэн жорын дагуу эм уух ёстой. Нийт 10 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг юм. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн хоёр тасагтай ч ор хүрэлцээгүй. Тиймээс мэдрэл, уламжлалтын зэрэг гурван тасгаа хаагаад, эмнэлгийн барилгын тавдугаар давхрыг тэр чигт нь хүүхдийн тасаг болголоо. Коридортоо ор дэлгэхэд ойрхон байна.
2023-12-21
Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, хүний нөөцийн хомсдолд оржээ
Улсын хэмжээнд өдгөө амбулаторийн нийт үзлэгийн 7.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж буй аж. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр анхаарууллаа. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх буюу 91.5 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд гэнэ. Тэр дундаа 0-4 настай хүүхдүүд түлхүү өвчилж, биеийн байдал нь хүндрэх болжээ.
2023-12-20
Багийн эмч нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт явуулж байна
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЭМЯ, ЭМХТ-өөс 18 аймгийн 84 багийн бага эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороонд зохион байгуулж байна.
2023-12-19
Сургуулийн орчинд хориглосон бүтээгдэхүүнийг хянадаг газар алга
Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагынхан сургуулийн орчны аюулгүй байдалд хяналт тавьдаг байж. Харин тус байгууллагыг татан буулгаснаар хяналт, шалгалт бүрэн зогсжээ. Тэд хяналт шалгалт явуулахаас гадна Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай бүтээгдэхүүнийг шинжилдэг байв.
2023-12-18
Гацуур шатсанаас болж гурван хүүхэд угаартжээ
Алба хаагчид галын шалтгааныг гацуурын гэрлэн чимэглэлээс болсон гэж тогтоожээ. Гацуур шатамхай, гал авсан үедээ богино хугацаанд их хэмжээний түймэр дэгдээх эрсдэлтэй тул гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Мөн асаагуур, шүдэнз зэргийг хүүхдээс хол байлгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг, бага насныхныг хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө.
2023-12-18
Томчууд вирус тээгч болж, хүүхдүүдээ өвчлүүлж байна
НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.
2023-12-15
Шүд угаалтын аварга шалгарууллаа
Дунд сургуулийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр “Өнөр бүл хүүхдийн төв"-д амжилттай зохион байгуулагдаж, нийт 18 багийн 108 хүүхэд оролцож, мэдлэг чадвараа сорилоо.
2023-12-15