“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн боллоо. Дунд сургуулийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулдаг эл тэмцээнд энэ удаа “Өнөр бүл хүүхдийн төв"-д болж, нийт 18 багийн 108 хүүхэд оролцож, мэдлэг чадвараа сорьсон байна.
Тэмцээнийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулсан ба маш өрсөлдөөнтэй болж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн 3 багийг шалгарууллаа.
Үүнд:
Тэргүүн байр - Өнөр бүл хүүхдийн төвийн “SMILE” баг
Дэд байр - Өнөр бүл хүүхдийн төвийн “БҮТЭН ИНЭЭМСЭГЛЭЛ” баг
Гутгаар байр - Гэрэл төвийн “ГЭРЭЛТСЭН ШҮД” баг тус тус эзэлж, шилдгээр шалгаран цом, медаль, мөнгөн шагналын эздээр тодорлоо.
Мөн тэмцээнд оролцогч хүүхдүүдээс шүдээ бүрэн гүйцэт, зөв дарааллаар угаасан болон онолын шалгалтад дээр өндөр оноо авсан Өнөр бүл хүүхдийн төвийн "ТЭМҮҮЛЭЛ" багийн гишүүн А.Хүслэн болон Хүүхэд залуучуудын тусгай цогцолборын "..." Г.Аззаяа нар шилдэг хүүхдээр шалгарсан бөгөөд тэмцээнд оролцсон бүх сурагчдад ивээн тэтгэгч байгууллагууд гарын бэлэг гардууллаа.
Мөн Өнөр бүл хүүхдийн төвийн хүүхдүүдийг шүдний эрүүл ахуйн үзлэгт хамруулж, эмчилгээ хийж, зөвлөмж өгчээ. Хариуд нь сурагчид сэтгэлийн бэлэг барьж, эмч ах, эгч нартаа хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолтоо үзүүлсэн байна.