Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Увсын баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2023-04-25

Хар ус нуурын эргээс 10 тонн хог цэвэрлэж, хаялаа

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хар-ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран Хар-ус нуурын БЦГ-т байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хамтран зохион байгуулжээ.
2023-04-24

Хатгалын замын 7.5 км-ийг нь долдугаар сард ашиглалтад оруулна

Тус чиглэлийн замд цэвдгийн гэсэлтээс хамгаалах шинэ технологи буюу хязгаарлагч гео торлог, нэхмэл ашиглаж буйгаараа онцлог. Ингэснээр байгалийн шалтгаант эвдрэл сүйдлээс сэргийлэх, замын чанарыг сайжруулах ач холбогдолтойг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.
2023-04-24

Хөвсөл нуурын эрэг дагуух автозамыг ДОЛДУГААР сард ашиглалтад оруулна

БОАЖЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй замын ажилтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.
2023-04-24

Улаанбаатарт бороо орно

Өнөө шөнө  баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр  төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байна. Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан бол шөнөдөө 10 хэм хүйтэн байна. Хур тунадастай
2023-04-24

"Тэрбум мод" семинар Орхон аймагт болж байна

Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Уг амлалтыг биелүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн судлаачдын боловсруулсан Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолборын ТЭЗҮ-г хэлэлцэж байна. Үүнд ойн салбарын эрдэмтдийн санал, зөвлөмжийг авч, нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилготой “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” семинарыг “Ногоон хөгжил төслийн нэгж”-ээс зохион байгуулж байна.
2023-04-21

Аялал жуулчлалын салбарт Манжуур хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодуныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
2023-04-21

Аялал жуулчлалын дээд боловсрол "Эрэлттэй мэргэжил"-ийн жагсаалтад орлоо

Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсноор тус мэргэжлээр суралцаж буй оюутнууд “Боловсролын зээлийн сан”-аас олгодог сургалтын төлбөрийн зээл, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой болох юм.
2023-04-21

Азийн явган алхалтын наадмын бүртгэл эхлэв

Онцлог нь бүх зардлаа хувиасаа гаргах ёстой аж. Монголоос эл наадамд оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 22 хүртэл хүлээж авах гэнэ. Зургадугаар сарын 2-нд “Азийн алхалтын форум” техникийн хурлыг Тоттори мужаас зохион байгуулснаар наадам эхэлж, дараагийн хоёр өдөрт үндсэн арга хэмжээ үргэлжлэх юм.
2023-04-21

Баянцагааны талд хамгаалалтын дотоод бүсчлэл тогтооно

Тухайн бүс нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар 2014 онд улсын тусгай хамгаалалтад авсан ч бэлчээрийн хэт ашиглалтын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ихээхэн талхлагдаж доройтсон байна. Шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал зонхилсноос хөрсний үржил шим алдагдаж, цагаан зээр нутаглах боломжгүйд хүрчээ
2023-04-21

Хуванцраар шагай, хувцсаар цаас үйлдвэрлэж байна

Бид хог хаягдлаа дахин боловсруулах боломжтой ч хөрсөнд хаяж үлдээдэг, байгальд ээлгүй улс болоход ойрхон гэдгийг иргэд, олон нийтэд хүргэх зорилготой “Хогны хувьсал” арга хэмжээ өчигдөр боллоо. Хог хаягдал боловсруулах, түүгээр бүтээгдэхүүн хийдэг 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага анх удаа үүнд нэгдсэн юм .
2023-04-21

Улаанбаатарт дөрвөн хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан бол шөнөдөө 9 хэм хүйтэн байна. 
2023-04-21

"The Hu" хамтлагаар Монголын аялал жуулчлалыг сурталчлуулна

Хүннү рок урсгалыг Дэлхий дахинд таниулж яваа The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог болон хамтлагийн төлөөлөлтэй БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын гадаад сурталчилгаанд хамтарч ажиллах талаар санал солилцов.
2023-04-20

Богдхан ууланд гарсан түймрийг тархахаас нь өмнө унтраажээ

   Өнөөдөр буюу /2023.04.20/-ны өдөр Богдхан уулын Тайны ам, 24-р хороонд гарсан галыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 30-р анги, Хан-Уул дүүргийн 2-дугаар хэлтэс алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа.
2023-04-20

Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгаж байна

Зайсангийн аманд газар ашиглагч “Хан бэлчир”ХХК ашиглалтын талбайгаас хэтрүүлж барьсан нь өмнө хийгдсэн хяналт шалгалт, хэмжилтээр тогтоогдсон ба нийтийн эзэмшлийн талбай дээр блокон хашаа барьж орц гарцыг хаасан тул албадан буулгаж, газар чөлөөлөх ажил хийж буй талаар БОАЖЯ-аас мэдээллээ. 
2023-04-20

Байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, “Эко Ази”, Олон улсын Улаанбаатарын их сургууль хамтран “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагсдын тоо сүүлийн жилүүдэд цөөрч байгаагийн хэрээр эл салбарт ажиллах хүний нөөц хомсоджээ. Тиймээс байгаль орчны салбарын хөгжил, ирээдүйн үнэ цэнийг хүүхэд, залууст ойлгуулах, төрийн өмчийн их сургуулиудын хөтөлбөрүүдийг танилцуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор ийм үйл ажиллагаа санаачилжээ. 
2023-04-20

Монголоор аялж буй Франц иргэд хүмүүнлэгийн ажил хийж байна

Тэд жил бүр тэтгэврийн мөнгөнөөсөө аялалын хуримтлал цуглуулж байгаад Монголд аялангаа хүмүүнлэгийн ажил хийдэг гэнэ.
2023-04-20

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд хортой усаа ТЦБ-д нийлүүлж буй зөрчлийг илрүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газраас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах 13 үйлдвэр, Ус сувгийн удирдах газрын харьяа урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
2023-04-20