Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Уг амлалтыг биелүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн судлаачдын боловсруулсан Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолборын ТЭЗҮ-г хэлэлцэж байна. Үүнд ойн салбарын эрдэмтдийн санал, зөвлөмжийг авч, нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилготой “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” семинарыг “Ногоон хөгжил төслийн нэгж”-ээс зохион байгуулж байна.
Арга хэмжээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон ШУА-ийн эрдэмтэд, “Монголын Ойчдын нэгдсэн холбоо”, Орхон болон Булган аймгийн БОАЖГ, мөн ойн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд оролцож байна.
Монгол Улсад анх удаа “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ” нь Ойн генетик нөөцийн "Эрдэнэт" төв, Хөрсний инноваци, технологийн "Эрдэнэт" төв, Мод үржүүлгийн цогцолбор байгуулсан ба эдгээрийн дэд бүтэц нь Монгол орны төдийгүй Дэлхийн экосистемд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болж байгааг оролцогчид онцолж байв.
Ойн салбарын 100 жилийн 2024 онд болох ба Төслийн нэгжийн зүгээс уг ойг угтан 100 бүтээлч ажил төлөвлөсний эхний ажил нь “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” семинар болж байна.