Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байна. Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан бол шөнөдөө 10 хэм хүйтэн байна. Хур тунадастай.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -8...-13 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -3...+2 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө сэрүүсэж +4...+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.