Япон Улсын Тоттори мужийн Курайоши хотод зургадугаар 2-4-нд болох Азийн явган алхалтын “Нар-Мирай” наадамд Монголоос оролцогчдыг албан ёсоор бүртгэж эхэлснийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, ижил хүсэл сонирхолтой хүмүүсийг олон улсын хөтөлбөрөөр дамжуулан нэгтгэх зорилготой энэ арга хэмжээг 22 дахь удаагаа зохион байгуулах гэж буй юм. Алхах, аялах сонирхолтой хүн бүхэн үүнд оролцож болох нь. Онцлог нь бүх зардлаа хувиасаа гаргах ёстой аж. Монголоос эл наадамд оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 22 хүртэл хүлээж авах гэнэ. Зургадугаар сарын 2-нд “Азийн алхалтын форум” техникийн хурлыг Тоттори мужаас зохион байгуулснаар наадам эхэлж, дараагийн хоёр өдөрт үндсэн арга хэмжээ үргэлжлэх юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл