Хүннү рок урсгалыг Дэлхий дахинд таниулж яваа The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог болон хамтлагийн төлөөлөлтэй БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын гадаад сурталчилгаанд хамтарч ажиллах талаар санал солилцов.
Продюсер Б.Дашдондог хэлэхдээ уг санал боломжтой ба менежментийн багтаа уламжилъя гэв. Мөн гаднын Улс орнуудаас Монголд ирж буй The Hu хамтлагийн фенүүдэд зориулж хамтлагийн нэрэмжит соёлын бүтээн байгуулалт хийх, үүгээр дамжуулж аялал жуулчлалын бүс бий болгохоор төлөвлөлт хийж байна. Уг ажилд БОАЖЯ-наас бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.