Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харья Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс санаачлан зохион байгуулсан байгаль орчны мэргэжил сурталчлах "Бидний мэргэжил ба ногоон ирээдүй" өдөрлөг 2023 оны 4 сарын 18-20 ны өдрүүдэд гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд ЕБС-ийн ахлах ангийн 700 гаруй сурагч хамрагдан байгалийн ухааны мэргэжлийн онцлог, давуу тал, эрэлт хэрэгцээ, суралцах боломж, нөхцөлийн талаар мэдээлэл хүлээн авлаа.
Тус өдөрлөгийн хамтран зохион байгуулагчаар Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль оролцов.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛИЙН ЖАГСААЛТАД ОРЛОО
Монгол Улсын засгийн газрын 2023 оны гуравсарын 29-ний 145 тогтоолоор Хөгжлийн тэргүүлэх болон Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг баталсан бөгөөд "Аялал жуулчлал"-ын мэргэжил эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтсан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсноор тус мэргэжлээр суралцаж буй оюутнууд “Боловсролын зээлийн сан”-аас олгодог сургалтын төлбөрийн зээл, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой болох юм.