Манай улсад мод үржүүлгийн 140 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн ихэнх нь 10-аас дээш жил ажиллаж буй, хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад үйл ажиллагаа нь өргөжжээ. Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-нд болсон өглөөний уулзалтад танилцууллаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн компани, ААН-үүдийн төлөөлөлтэй уулзах үеэр тэднээс доорх саналуудыг тавив. Үүнд:
- Трактор, тоног төхөөрөмжийг гаалийн хөнгөлөлтөнд хамааруулж, НӨАТ-аас чөлөөлөх талаар шийдвэрлэж өгөх,
- Сэлэнгийн мод үржүүлгийн компаниудын борлуулалтыг сайжруулахад хамтран ажиллаж, дэмжих,
- “Ногоон зээл”-ийн санхүүжилтийг шийдвэрлэх тал дээр төрийн оролцоог тодорхой болгох,
- Уул уурхайн компаниудад мод тарих газар гаргаж өгөх шаардлагатай буйг хэллээ.
Уулзалтыг БОАЖЯ, Ойн газар, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо зохион байгуулж, гишүүн ААН-үүдийн төлөөлөл оролцлоо.