Иргэдийн гомдлын дагуу орц, гарцыг нээх ажил үргэлжилж байна. Тодруулбал, Зайсангийн аманд газар ашиглагч “Хан бэлчир”ХХК ашиглалтын талбайгаас хэтрүүлж барьсан нь өмнө хийгдсэн хяналт шалгалт, хэмжилтээр тогтоогдсон ба нийтийн эзэмшлийн талбай дээр блокон хашаа барьж орц гарцыг хаасан тул албадан буулгаж, газар чөлөөлөх ажил хийж буй талаар БОАЖЯ-аас мэдээллээ.
Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглаж буй 2295 иргэн, аж ахуй нэгж газар ашииглаж байна. Дархан цаазат газрын хуулиар зөвшөөрөгдсөн бүсэд аж ахуйн нэгж,байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулахдаа Тусгай хамгаалалтаай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, холбогдох бусад хуулиуд болон Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор батласан Дархан Цаазат газрын хамгаалалтын “нийтлэг горим”-ыг баримтлах үүрэгтэй. Жишээ нь:
- Аливаа ажил, үйлчилгээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах,
- Байгалийн аялал, жуулчлалыг зөвшөөрөгдсөн бүсэд гал түймрийн аюулгүй үед зохион байгуулах;
- Хөрсний нөхөн сэргээлт, ойн арчилгаа цэвэрлэгээг мод ургамал ургаж цэцэглэх, ан амьтан үржиж төллөх, ороо хөөцөлдөөнийхөөс бусад үед хийхээс гадна ан амьтны байршил,байгальд сөрөг нөлөөгүй арга, технологи, техник, багаж хэрэгслийг ашиглах, тухайн газар нутагт ургадаг ургамал, модны үр, тарьц хэрэглэх;
- Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт аливаа ажил, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь зохих журмын дагуу зөвшөөрөл авсан байна.