Монгол орны хэмжээнд тарвага агнахыг 3 жил хориглолоо
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглолоо.
2023-08-30
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 24, шөнөдөө 8 хэм дулаан байна.
2023-08-30
Нийт нутгийн 50 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
2023-08-30
Баянгол дүүргийн нутагтай тэнцэхүйц хэмжээний цэнгэг усыг хамгаалж чадлаа
Мөн 2021 онд татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны доод ёроол хэсэг дотор байсан нийт 13 тн бохирыг тусгай зориулалтын бохир сорогч автомашинаар соруулан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албатай хамтран нотломж үйлдэж, холбогдох дүрэм, зааврын дагуу устгалаа.
2023-08-28
"Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг хийж байна
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “L3787/3788-MON Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн баг, “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн баг, Хөвсгөл нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаа болон бусад холбогдох үндэсний болон орон нутгийн байгууллагуудтай хамтран “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт зохион байгуулж байна.
2023-08-27
Усанд боогдсон 11 иргэнийг аварчээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 8 сарын 25-ны өдрийн 13:00- 20:00 цаг хүртэл орсон борооны улмаас гудамж болон айл өрхийн хашаа байшин усанд автсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 22:54 цагт ирсэн.
2023-08-26
Зэрлэг амьтдад зориулж 450 пресс өвс нөөцлөв
Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас Шар царгас өвсийг өвөл цаг уурын нөхцөл байдал хүндэрсэн үед зэрлэг амьтдад зориулан хэрэглэхээр биотехникийн арга хэмжээний ажлыг эхлүүлж, 450 пресс өвсийг бэлтгэн нөөцлөв.
2023-08-26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-08-25
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн цөлжсөн байна
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол" -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Дундговь аймагт зохион байгуулж байна.
2023-08-24
"Угтам уул" УТХГ-т судалгааны автомат камер байршууллаа
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь Баяндун, Дашбалбар сумын нутагт орших “Угтам уул” улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт биологийн төрөл зүйлийн тандалт, ажиглалт судалгаа хийх зорилгоор автомат камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
2023-08-24