Хөвсгөл нуурын БЦГ-т "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг үргэлжилж байна. БНХАУ-ын ШУА-ийн хот болон бүсийн экологийн асуудал хариуцсан эко хүрээлэнгийн судалгааны төвийн судлаач профессор Др Жоу Чуанбин Хятадын улсын хогний менежментийн туршлагаас хуваалцлаа. Өнөөдрийн байдлаар Хятад улсад Эко аялал жуулчлалын үед хог хаягдлыг бууруулахад дараах арга хэмжээнүүдийг авч байна. Төвлөрсөн хог, хог боловсруулах томоохон үйлдвэргүй бүсүүдэд хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцыг сайжруулах. Ингэснээр хог хаягдлыг үүсэх, тархахаас сэргийлдэг байна. Хятад улсын хотуудад сүүлийн 10 жилд хог цуглуулан тээвэрлэлт 63%-иар сайжирсан. Хог тээвэрлэлтийн машинууд алслагдсан бүсүүдэд зөвхөн хог цуглуулан тээвэрлэхээс гадна хүргэлтийн үйлчилгээ, соён гэгээрүүлэх, сурталчилгаа мэдээлэл тараах ажлыг давхар гүйцэтгэж тээвэрлэлтийн зардлаа бууруулдаг байна.