Есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Гэхдээ өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх нь. Хур тунадас сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй. Сарын нийлбэр тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар ОЖД–аас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Дээрх хугацаанд салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй. Салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрнэ. Харин говийн аймгуудын нутгаар есдүгээр сарын эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орно. Салхи зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрнэ.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар