БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт Монголын уул уурхайн ассоциацитай “Өглөөний уулзалт” хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуу уул уурхайн болон тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор их хэмжээний хог хаягдал үүсэж, байгаль орчныг бохирдуулж, доройтуулж байгаа тул их цэвэрлэгээ зохион байгуулах, БОАЖ-ын Сайдын 2023 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллахаар хэлэлцсэн.
Энэ хүрээнд автозамын дагуу үүсмэл хог хаягдлын цэвэрлэгээ хийхийг холбогдох албаныханд үүрэг болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна.
2023 оны 08-р сарын 22,23 өдрүүдэд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын 2-8 дахь километрийн хооронд бүх нийтийн хог цэвэрлэгээ хийлээ. Үүнд “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Таван Толгой” ХХК-д, “Гашуун сухайт авто зам” ХХК,” Шанх майнинг” ХХК-ийн 9 н авто самсмол, 2 ковш, 1 автогридер, 50 хүний бүхэлдэхүүнтэй 5 орчим га талбайгаас 450мкуб хог хаягдлыг цэвэрлэж хог хаягдлын цэгт хүргүүлэв.