Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас Шар царгас өвсийг өвөл цаг уурын нөхцөл байдал хүндэрсэн үед зэрлэг амьтдад зориулан хэрэглэхээр биотехникийн арга хэмжээний ажлыг эхлүүлж, 450 пресс өвсийг бэлтгэн нөөцлөв.
Дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Хонь усны говь, Гүн тамгын ам, Тахийн шар нурууны чиглэлд зэрлэг амьтны мониторинг судалгааны ажил хэрэгжүүлэхэд 16 сүрэг 213 тоо толгой тахь, 28 сүрэг 354 тоо толгой хар сүүлт зээр, 12 сүрэг 1600 орчим хулан, 12 чоно, 5 үнэгийг тус тус ажиглаж смарт программыг ашиглан мэдээллийг дамжуулан ажиллалаа.
Судалгааны ажилд Хамгаалалтын захиргаа дарга, байгаль хамгаалагчид мөн франц улсын сайн дурын ажилтан судлаач Penelope, Henc Fuch нар оролцов.