35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна
Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 15-нд бага зэргийн цас орох төлөвтэй цаг агаарын мэдээ ирүүлсэн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа, гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацсан юм.
2022-12-17
Дэлхий даяар шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо дээд хэмжээндээ хүрлээ
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас жил бүр нийтэлдэг сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, зүй бус үйлдлийн талаарх тойм тайланд дурдсанаар өдгөө дэлхийн хэмжээнд 533 сэтгүүлч цагдан хоригдож байна. Энэ нь олон жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Бусдын гарт амиа алдсан сэтгүүлчдийн тоо энэ онд 57 хүртлээ нэмэгдсэн бол 65 сэтгүүлч барьцаалагдаж, 49 нь сураггүй алга болжээ.
2022-12-15
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж эхэллээ
Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна.
2022-12-15
Нийслэлд тулгамдсан асуудлыг байгаль орчинд ээлтэйгээр шийдвэрлэх төсөл санаачилна
Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилт бүхий ЕСБХБ-ны “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг байгаль орчинд ээлтэй хэлбэрээр шийдвэрлэх төсөл хөтөлбөрийг санаачлах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх талаар санал солилцов.
2022-12-14