Төв талбайн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн жагсаал нэлээд хурцдаж, иргэд нэмж ирсээр байна. 17.40 цаг болж, үзэгдэх орчин бүдгэрсэн ч иргэд явах шинжгүй байна. Мөн жагсаалд оролцож жүжигчин У.Цогтбаяр талбайд хонох санал гаргалаа. Тэрбээр “25 хүрээгүй залуус нь тараад, маргааш 12.00 цагтаа хүрээд ир. Бусад дэмжиж байгаа хүмүүс талбай дээр хоноцгооё” гэж уриаллаа. Талбайд морьтой залуусын төлөөлөл ирж талбайг тойрон гороолов. Мөн “No Double standart” хөдөлгөөний залуус урт цагаан даавуун дээр "Засгийн газар огцор" хэмээн бичиж, гарын үсэг зураад жагсагдыг нэгдэхийг уриалав. Гэвч жагсаалд оролцогчид тэднийг төлбөртэй жагсагчид хэмээн хардаж, даавууг булаах гэж оролдоо.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан