Өнгөрсөн долоо хоногийн буюу энэ сарын 5-11-ний агаарын чанарын үзүүлэлтүүдийг Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр танилцууллаа. Тухайн хугацаанд Улаанбаатарт агаарын бохирдол эрс ихсэж, олон нийтийн анхаарлын төвд орсон. Тухайлбал, Зурагт, Баянхошуу, Таван буудал, I хороолол, Баянхошуу, Шар хад, Хайлааст орчимд хотын бусад хэсгээс илүү утаатай, агаарын чанар “их бохирдолтой” гэсэн түвшинд хүрчээ. Ийм түвшинд хүрснээр утаа иргэдийн эрүүл мэндэд илтэд сөрөг нөлөө үзүүлнэгэж мэргэжлийн байгууллагынхан тайлбарладаг билээ. Тухайлбал, агаар бохирдуулагч элементүүдээс хүхэрлэг хий Зурагт орчимд хүлцэх хэмжээнээс 10.7 дахин их байжээ. Мөн I хороолол орчимд нарийн ширхэгт тоосонцор стандартаас 6.5 дахин илүү байсан аж. Агаар бохирдуулагч гол элементүүдийн хэмжээг өнгөрсөн жилийн мөн үе болон стандарт түвшинтэй харьцуулсныг зурагт үзүүллээ.
Бэлтгэсэн М.Оч