Нийслэлийн удирдах ажилтнуудын энэ долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр цаг үеийн зарим асуудлыг хэлэлцлээ. Сайжруулсан шахмал түлш хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг өмнөх долоо хоногийн шуурхай хуралдаанаар хотын дарга үүрэг болгосон. Одоогоор 59 агуулахад 116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Мөн борлуулалтын 650 цэгт 310 тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 2000-2200 тонн түлшийг ханган нийлүүлдэгбайна. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан бөгөөд тухай бүр гэмтлийг засварласан. Манай байгууллага 1125 км шугам хариуцан ажилладгаас 65 хувь нь насжилтын хугацаа дууссан. Ажилчид 24 цагаар ээлжлэн жижүүрлэн ажиллаж байна” хэмээлээ. “Улаанбаатар дулаанысүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Дөрвөн дулааны станц хэвийн ажиллаж байгаа. Хотын хэмжээнд 13 200 орчим барилга, объектыг дулаанаар хэвийн хангаж байна. Байгууллагын харьяанд 370 км дулааны төв шугам байгаагаас гэмтэл, саатал гараагүй” гэв. Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн нөхцөл байдал болон түлшний чанар, стандарт, борлуулалт, тээвэрлэлтийн талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Баруун, зүүн үйлдвэрт 14 шугам ажиллаж байгаа. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Ид хүйтрэхүед өдөрт 3800-4000 тонн түлш гарч байсан” хэмээв. Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгийг хэллээ.