Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин, нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.
2023-01-30
Нийслэлийн хог хаягдал, цэвэрлэгээ, тээвэрлэлтэд 52 тэрбум төгрөг төсөвлөжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны болон Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Тохижилт, үйлчилгээний компаниудын ажилтнуудын холбогдох хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд ХЭҮК-оос хяналт шалгалт хийж байв. Шалгалтын үр дүнг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нарт танилцуулж, илэрсэн зөрчил, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг саяхан зохион байгуулжээ.
2023-01-30
Цахим системд ажиллах чадвар олгох сургалт зохион байгуулав
Төрийн анхан шатны нэгжийн ажилтанд цахим системд ажиллах чадвар олгох сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь салбарын статистикийн мэдээллийг маягтын дагуу үнэн зөв цуглуулах, түүний ач холбогдлын талаарх мэдээлэл өгч, мэдээллийн хамралт чанарыг сайжруулах зорилготой юм.
2023-01-28
Нийслэлд орж ирсэн малыг 10 маршрутын дагуу тууж гаргаж байна
Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдрийн хувьд нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
2023-01-27
Улсын тусгай хэрэгцээнд 496 га газрыг авахыг дэмжив
Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газрын хэмжээ 974.5 га талбай бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух 496 га газрын улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм.
2023-01-27