Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэд agaar.mn сайт болон “О2” аппликэйшнээс авдаг. Эдгээр нь бохирдлын үзүүлэлтийг иргэдэд цаг тутам шинэчлэн хүргэдэг билээ. Гэтэл дээрхцахим систем “Домэйн нэрийн хугацаа дууссан” шалтгаанаар ажиллахаа болиод тав хоног өнгөрлөө. Агаарын бохирдол ихэссэн ид үед иргэд утааны талаарх мэдээллийг шуурхай авч, улмаар эрүүл мэндээхамгаалж чадахгүйд хүрэв. Агаарын тухай хуулийн 12.3-т зааснаар бол мэргэжлийн алба нь агаар бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, олон нийтэд шуурхай мэдээлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгнө гэж заасан билээ. Гэтэл энэхуулийг хэрэгжүүлэх учиртай Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг холбогдох байгууллагадээрх цахим системүүдийн хэвийн ажиллагааг хэзээхангах нь тодорхойгүй байна.
Бэлтгэсэн М.Оч