2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум-БНХАУ-ын Эрээн хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ.
Цагийн хуваарь: 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө.
Тиймээс иргэд дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авах шаардлагатай гэнэ. Тухайлбал,
1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
2. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцаах юм байна.
Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.