Иргэдийн хариуцлагагүй, болгоомжгүй байдлаас үүдэлтэй ахуйн гал түймэр сүүлийн үед цөөнгүй бүртгэгдэх болсныг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус байгууллагад энэ сарын 23-нд гэхэд түймэртэй холбоотой 12 дуудлага иргэд өгчээ. Үүний тав нь Улаанбаатарт, долоо нь орон нутагт гарсан байна. Тэр дундаа Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг ой бүхий нутагт амьдардаг, модон байшинтай айлууд ийм байдлаар хохирсон нь цөөнгүй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт зөвхөн нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 27 удаа гарсан аж. Аврагчид хоёр хүний амь авран, тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна. Иймд иргэдийг, ялангуяа гэр хорооллын айлуудыг галын аюулаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг аас анхаарууллаа.