Их насны уралдаанд С.Энхтөрийн дүүгүүр хээр түрүүллээ
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 330 морь уралдаж, С.Энхтөрийн дүүгүүр хээр түрүүллээ.
2022-07-11
Спорт машины үзэсгэлэн гарч, хотын төвөөр машины цуваа явлаа
Улаанбаатар хотод буй хамгийн сайн тоноглолтой, спорт загварын автомашинуудын үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ. Мөн анх удаа наадмын нээлтэд зориулан эдгээр спорт машины цуваа нийслэлээр явж, наадамчин олны мэлмийг баясгасан юм.
2022-07-11
Наадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.
2022-07-11
Хөшигийн хөндийн чиглэлд автобус 05.00-01.40 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж буй нийтийн тээврийн үйлчилгээ ижил төрлийн үйлчилгээ дундаа хямд өртөгтэй гэдгээрээ онцлог. Тиймээс ч дотоодын болон олон улсын нислэгээр зорчигчдоос гадна “Чингис хаан” нисэх буудал болон Хөшигийн хөндий дэх албан байгууллагад ажиллагсдын хувьд хямд бөгөөд тухтай, тогтсон цагтай, тохилог үйлчилгээ болоод буй юм.
2022-07-08
Хөшигийн хөндийд дахин манан татаж, зорчигчдыг чирэгдүүлэв
уг чиглэлийн онгоц өчигдөр 06.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах ёстой байжээ. Гэсэн ч “Чингис хаан” нисэх буудал орчимд өтгөн манан бууснаас МИАТ компанийн дээр дурдсан чиглэлийн онгоцыг гэнэт “Буянт-Ухаа”-д газардуулахаар болсон гэнэ.
2022-07-05