Нийслэлийн хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийтдээ 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа 702 стандарт, 619 норм, дүрэм, 57 журмыг мөрдөж ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох ажилтнуудаас нийтдээ 219 стандарт, 80 барилгын норм, дүрмийг шинэчлэх, 39 стандартыг шинээр боловсруулах санал гарчээ.
Саналуудыг нэгтгэн хянаж, 86 үндэсний стандарт, барилгын 80 норм, дүрмийг шинэчлэн боловсруулахаар Стандарт хэмжилзүйн газар, Барилгын хөгжлийн төвд саналаа хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал алдагдсан 4700 орчим байршил байгаагаас нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай, СӨХ-дын эзэмшил газар зэрэг байршлууд давамгайлж байгаа аж.