Чойжин ламын сүм музейн гаднах тохижилтыг шинэчлэн төлөвлөж сайжруулах эх загвар зураг буюу эскиз бүтээх уралдааныг Соёлын яамнаас зарлажээ. Музейн гаднах орчны загвар зургийг гаргахдаа ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замыг тусгах шаардлагатай. Тухайн орон зайг хамгийн оновчтой, бүтээлчээр төлөвлөсөн зургийг шилдгээр шалгаруулах аж. Мөн байгальд ээлтэй бүтээн байгуулалтыг тусгасан байх ёстой гэнэ. Түүнчлэн музейн өвөрмөц онцлогт тохирсон, түүх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад сөргөөр нөлөөлөхгүй байх гэсэн шаардлага тавьжээ. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 20 хүртэл хүлээн авах бөгөөд үүнээс хойш ажлын тав хоногийн дотор шилдэг гурван байрыг шалгаруулах юм байна.
Бэлтгэсэн М.Оч