Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Төсвийн зарлагыг бууруулах шаардлагад 14 гишүүн гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар ирэх оны улсын төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлснээ энэ сарын 4-нд мэдэгдсэн.
2024-11-07

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг санхүүжүүлэх, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын гүүр барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг санхүүжүүлэх, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын гүүр барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2024-11-06

АН: Ирэх онд ч халамжид хамаг мөнгөө зарцуулах нь

Б.Пүрэвдорж: Сайд нарын урсгал зардал замбараагүй нэмэгдсэн. Нэг хурал, чуулган зохион байгуулахад л 300, 400 сая төгрөг зарцуулах нь. Мөн тэдний бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал нь нийт 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэх жишээтэй. Эдгээр асуудлыг шүүмжилсэн цөөнхийн үгийг эрх баригч намынхан хүлээж авахгүй байгаа гэв.
2024-11-05

Төсвийг 3.6 их наяд төгрөгөөр бууруулж, үргүй зардлаа хасахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, ирэх оны улсын төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ. Ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулахыг тэд шаардсан юм. УИХ-ын сонгуулиас хойш дөрөвхөн сар өнгөрч буй атал намууд мөрийн хөтөлбөрөө мартаж, амлалтаасаа тэнгэр, газар шиг зөрүүтэй төсвийн төсөл боловсруулаад буйг гишүүн Д.Энхтүвшин хөндлөө.
2024-11-05

Хуйвалдааны төсөв

УИХ-аар ирэх оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн усыг шахаж, үрэлгэн, оновчгүй зардлуудыг танах нь УИХ-ын ажил. Гэтэл тойргоос сонгогдсон гишүүд эсрэгээрээ зардал нэмэх санал гаргаж, дэмжигдээд явж байна. Тэд тус бүрдээ таван тэрбум төгрөг хуваарилуулахаар “ажиллаж” буй юм.
2024-11-04

Ерөнхий сайдын “хамсаатан”

“Ондо”-гийн, бас “шарк” гэдгээрээ олон нийтэд танигдсан Ч.Анар улс төрийн “цахилгаан шат”-аар өгсөж, нүд ирмэхийн зуурт л парламентын гишүүн болоод амжлаа. Улс төрийн талбарт тэрбээр “гэрлийн хурд”-аар гарч ирсний учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн байсантай нь холбоотой. Тэд Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуульд хамт суралцаж байсан найзууд аж. Ч.Анар өөрөө ч үүнийгээ сонгуулийн өмнө ил цагаан хэлсэн байдаг.
2024-11-04

Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.
2024-11-02

Бан Ги Мүнд “Чингис хаан” одон хүртээнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр болжээ. Ингэснээр Бан Ги Мүн нь “Чингис хаан” одон хүртэж буй хоёр дахь гадаадын иргэн болох нь. Одонг Монгол бахархлын өдрөөр буюу ирэх сарын 2-нд Төрийн ордонд гардуулна. Үүнээс өмнө АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд “Чингис хаан” одон хүртэж байсан билээ.
2024-10-31

Хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлжээ

Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
2024-10-30

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн удирдлагын багийг нээлттэй сонгон шалгаруулна

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2024-10-30

Ю.Н.Кручкин: В.Путиний айлчлал сүртэй үр дүн байхгүй

Монгол судлаач, орчуулагч, дипломатч, профессор Юрай Николаевич Кручкинтэй ярилцлаа.
2024-10-30

Аймгуудын Засаг дарга нарын дуулиант “марафон”

Дүүргүүдийн Засаг даргад хэн хэнийг нэр дэвшүүлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад аймгуудын Засаг даргад нэр дэвшигчдийг танилцуулъя. Тэдний дунд газрын наймаачин, тендерчин, улс төрийн өндөр албан тушаалтнуудын “гар хөл”, цүнх баригчид цөөнгүй байгааг, орон нутгийн томоохон үйлдвэр, цогцолборыг гацаагч, бүр цаашлаад гэмт хэрэгт шалгагдаж буй нэгэн ч багтсаныг иргэд шүүмжилсээр.
2024-10-30

Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-нд төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч К.Токаевыг өчигдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авснаар яриа, хэлэлцээ эхэлсэн юм. Энэхүү айлчлалын хүрээнд талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ингэхдээ олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.
2024-10-30

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монголд өнөөдөр айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жонарт Кемелевич Токаев өнөөдөр манай улсад айлчилж, маргааш нутаг буцна. Энэ нь Казахстан улсын Ерөнхийлөгч  Монголд Төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа хийж буй айлчлал юм. 
2024-10-28

Нарансэвстэйн боомтын “бие төлөөлөгч”

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-10-28

Ач холбогдлоор биш, ашиг сонирхлоор эрэмбэлсэн төсөв

УИХ-ын чуулганаар улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны нэгдсэн төсвийн орлого 36.8, зарлага 35.8 их наяд, суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байна гэсэн төслийг Засгийн газраас оруулж ирсэн юм.
2024-10-28

“Энэ дэглэмийн эцэс төгсгөл ирнэ”

ВВС-гийн сэтгүүлчийн асуултад Юлия Навальнаягийн өгсөн хариултыг сонирхуулъя.
2024-10-25

Л.Оюун-Эрдэнэ: Хүний нөөц, ногоон шилжилт, хиймэл оюун ухааны салбарт НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Хүний нөөц, ногоон шилжилт, хиймэл оюун ухааны салбарт НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй
2024-10-25