Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал Руанда Улсад болно

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан есдүгээр сарын 13-ны өдөр Нью-Йорк хотноо боллоо.
2023-09-14

П.СОЛОНГО: Тээвэр ложистикийн хөгжил бусад салбарын хөгжлийн хурдасгуур болдог

Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Солонготой тээвэр ложистикийн салбарын хөгжил, олон улсын чиг хандлагын талаар ярилцлаа.
2023-09-14

АХБ-ны 150 сая ам.долларын санхүүжилтээр баруун бүсэд зам тээврийн төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлийг Монгол Улсын баруун бүсэд зам тээврийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах чиглэл зарцуулахаар төлөвлөжээ.
2023-09-14

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангана гэв 

Ингэснээр бид улаанбуудай, төмсний 100, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн байна. 1990 оноос хойш хүнсний ногооны дотоодын хангамж 80 хувьд хүрээгүй явсныг сайд онцолж, ирэх оноос энэ тоог 90-100 хувьд хүргэх боломжтой гэлээ. Мөн технологийн шинэчлэл хийсний дүнд улаанбуудайн нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.9 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдсэн аж. Стратегийн хүнс болох гурил, улаанбуудай, сүү, ус зэрэг бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд ч асуудалгүй болжээ. 
2023-09-14

Монгол Улсын шинэ үеийн дурсгалын зоос хагас зуун жилийн түүхтэй

Хүн төрөлхтний болон өөрийн орны түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, онцлог үйл явдал, соёл урлаг, спортын амжилтад зориулан Монголбанк олон төрлийн дурсгалын зоос гаргажээ.
2023-09-14

Австри улстай харилцаа холбооны чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны дарга Н.Учрал Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Майкл Бергер тэргүүтэй Австрийн хувийн хэвшлийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
2023-09-14

Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээхээр БНХАУ-ын талтай тохирчээ

БНХАУ нь Казахстан, ОХУ, Вьетнам, БНАСАУ зэрэг улсуудтай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө одоогоор нээгээгүй байгаа юм.
2023-09-14

Баян хөндийн ордоос 2025 онд алт олборлохоор төлөвлөж байна 

Төслийн үргэлжлэх хугацаа найм, үүнээс нэг жил нь бүтээн байгуулалт, Баян хөндийн ордын ашиглалтын хугацаа зургаан жил есөн сар байх бол уурхайн хаалтыг нэг жилээр төлөвлөжээ. Мөн уурхайн ашиглалтын хугацаанд ААНОАТ, АМНАТ болон бусад татвар, хураамжид 143 сая ам.доллар төлж, Баянхонгор аймагт 500 гаруй ажлын байр бий болно гэсэн тооцоо гаргасан байна. Сонирхуулахад, “Эрдэнэ ресурс девелопмент корпорац” нь Баян хөндийн ордоос зүүн зүгт 30 орчим км-т орших молибден-зэсийн “Зуун мод”, зэсийн “Хөвийн хар” төслийг 100 хувь эзэмшдэг билээ. 
2023-09-14

“Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгуудад хайгуул  олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл чуулга уулзалтад оролцоно.
2023-09-14

Hi, UB

Улаанбаатар хотод шинэхэн оюутан болж буй хүн бүрд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ орчин, шинэ сургууль, шинэ найз нөхөд гээд бүхий л зүйл шинэ содон байхын зэрэгцээ шинэ асуудлууд ч “хачир” нэмж байгаа нь ойлгомжтой. Нийслэлд он удаан жил амьдарсан хэн нэгний хувьд жижигхэн асуудал улсын маань нийслэлд анхлан хөл тавьж буй нэгний хувьд том асуудал болдог билээ.
2023-09-13

Дурсгалын зооснууд худалдаанд гаргалаа 

Дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэргээс гадна зэс, никель, гууль зэрэг өнгөт төмөрлөгөөр хийсэн байна. Энэ удаад Төвбанк 12 жилийн дурсгалын зооснуудаас луу жилийг онцолжээ. Өнгөрсөн онд туулай жилийн зоосыг гаргасан бөгөөд үргэлжлүүлэн луу жилийнхийг гаргасан нь энэ аж. Түүнчлэн ирэх онд луу жил гарахыг бэлгэджээ. Мөн үндэсний бахархалт шувуу шонхрыг онцолсон байна. Үүнээс гадна Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр намтар түүхээсээ бичсэн “Оюун түлхүүр” номоо гаргасныг дурсгалын зоосонд ийнхүү мөнхжүүлэв. Ташрамд дурдахад, Монгол Улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоос анх гаргаж байжээ. 
2023-09-13

Эрээн-Замын-Үүд чиглэлд 16 галт тэрэг гарчээ

Есдүгээр сарын 1-10-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 16 галт тэрэг гарсан мэдээлэл байна
2023-09-13

Ц.Содномдорж, Б.Батмөнх, П.Эрхэмжаргал нарт Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оноов 

Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр гаргасан нэг бус бөхийн үйлдлийг хууль, хяналтын байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ. 
2023-09-13

УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралджээ

Улсын Их Хурлаас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр ажлын хэсэг байгуулагдсан.
2023-09-13

Талхны үнэ 15 жилийн хугацаанд 263 хувиар өсжээ

Атар талхны үнэ 2008 оны наймдугаар сард 660₮ буюу 0.57$-той тэнцэж байжээ. Харин өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сард 2,400₮ буюу 0.69$ болж нэмэгджээ.
2023-09-12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэжээ.
2023-09-12

ХХААХҮЯ, ГЕГ экспортыг эрчимжүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх асуудлаар хэлэлцжээ.
2023-09-12

Монгол, Финланд, Польш, Испани, Румын улсын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд чуулж байна

Монгол Улс болон Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод чуулж байна.
2023-09-12